Борлуулагчийн гарын авлагаБорлуулагчаар эхлэх
OCEANMAIL / БОРЛУУЛАГЧИЙН ГАРЫН АВЛАГА

Борлуулагчаар эхлэх

Бүртгэл, гэрээ болон холболтоо эхлүүлэх дараалал.

1. Бүртгэл үүсгэх

OceanMail-ийн хэрэглэгчийн хэсэгт байгууллагын бүртгэл үүсгэж, эзэмшдэг имэйл хаягаа баталгаажуулна.

  1. Нүүр хуудасны бүртгэлээр байгууллагын нэр болон эзэмшдэг имэйлээ оруулна.
  2. Имэйлээр ирсэн баталгаажуулах холбоосыг нээж нууц үгээ үүсгэнэ. Холбоосын хүчинтэй хугацаа дууссан бол дахин хүсэлт илгээнэ.
  3. Хэрэглэгчийн хэсэгт нэвтэрч байгууллагын профайлаа шалгана.
Хэрэглэгчийн хэсгийн тойм дэлгэцийн жишээ
Жишээ screenshot · Зохиомол байгууллагын хэрэглэгчийн хэсгийн тойм. Томоор харах ↗

2. Борлуулагчийн нөхцөл тохирох

Бүртгэл үүсгэхэд борлуулагчийн гэрээ автоматаар үүсэхгүй. Эхлээд борлуулагч болох хүсэлтээ илгээж, OceanMail багтай нөхцөлөө тохирно.

  1. Үндсэн цэсний «Борлуулагчдад» хуудсыг нээж «Хамтран ажиллах» дээр дарна.
  2. Хүсэлтийн маягтад бизнес, холбоо барих мэдээлэл болон борлуулах хэрэгцээгээ бөглөж илгээнэ. Мөн хэрэглэгчийн хэсгийн Тусламж цэсээр холбогдож болно.
  3. Нийт хайрцгийн хязгаар, багтаамж тус бүрийн үнэ, төлбөрийн болон гэрээний хугацааг тохирно.
  4. OceanMail идэвхжүүлсний дараа Тойм болон WHMCS addon хэсэгт гэрээ болон үлдэгдлээ шалгана.
Бөөний үнэ гэрээгээр тохирно. Энгийн хэрэглэгчийн нийтэлсэн үнэ нь борлуулагчийн гэрээний үнэ биш.

3. Холболтдоо бэлтгэх

WHMCS-ээ холбох бол энэ гарын авлагын «API түлхүүр ба IP» болон «WHMCS суулгах» хэсгүүдийг дарааллаар уншина уу.

  1. API түлхүүр ба IP зааврын дагуу байгууллагын эрхтэй хэрэглэгчээс token үүсгэнэ.
  2. WHMCS суулгах заавраар хоёр модулийг байршуулж API холболтыг шалгана.
  3. Бүтээгдэхүүний тохиргоо болон тест захиалгаа шалгасны дараа худалдаанд гаргана.

OceanMail-ийн боломжууд

Харилцагч өөрийн домэйнтэй мэйлийг вэбмэйл, мэйл апп болон удирдлагын хэсгээр ашиглана.

  1. Цэгцтэй вэбмэйлээр захидал унших, бичих, хавтас, хайлт болон календарь, харилцагч ашиглах.
  2. Домэйн баталгаажуулах, mailbox, alias, forwarding болон түгээлтийн жагсаалт удирдах.
  3. Боломж идэвхтэй үед IMAP үйлчилгээ үзүүлэгчээс захидал, хавсралтыг OceanMail Import хавтас руу хуулах; MX шилжүүлэлт, календарь, харилцагч тусдаа.
  4. Reseller гэрээнд зөвшөөрсөн тохиолдолд өөрийн брэндийн вэбмэйл болон DNS нэр тохируулах.
Боломж нь гэрээ, багц, баталгаажсан домэйн, эрх болон тухайн үйлчилгээний тохиргооноос хамаарна.

Тусламж хэрэгтэй юу?

Бүртгэл, холболт болон гэрээний талаар манай багтай холбогдоорой.

info@mail-ocean.com ↗