OCEANMAIL / ХЭРЭГЛЭГЧИЙН ГАРЫН АВЛАГА
Android мэйл апп тохируулах
Android төхөөрөмж дээр IMAP хаяг гараар нэмэх.
Бүртгэл нэмэх
Ашигладаг мэйл аппын Account нэмэх хэсгээс IMAP эсвэл хувийн IMAP сонголтыг сонгоно. Цэс аппын хувилбараас хамаарна.
- Бүтэн мэйл хаяг болон хайрцгийн нууц үгээ оруулна.
- Incoming сервер: imap.mail-ocean.com, IMAP 993, SSL/TLS.
- Outgoing сервер: smtp.mail-ocean.com, SMTP 465, SSL/TLS. Илгээх серверт нэвтрэх шаардлагатай сонголтыг асаана.
- Хадгалаад тест мэйл илгээж хүлээн авна.